Дэлхийн хүн амын тоо 2100 онд 11 тэрбум болж, Африк тивийн иргэд урьдчилан тооцоолсноос 2 тэрбумаар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг НҮБ-ын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн ам энэ зууны сүүл гэхэд 4 тэрбумаар нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд батлан хэлж байна. Сүүлийн 20 жилд 7 тэрбумд хүрсэн өсөлтөө хэвээр хадгална гэдгийг Вашингтоны их сургуулийн статистик, социологийн профессор Адриан Рафтери хэлжээ. Африкийн хүн ам 80 хувиар өсч, 3,5-аас 5,1 тэрбумд хүрнэ гэж үзэж байна.
Дэлхийн хүн ам жилд 1,14 хувиар буюу 80 саяар өсч байгаа ажээ. Тодруулбал 1959-1999 он хүртэлх 40 жилийн хугацаанд 3-6 тэрбум болж өссөн билээ. Тиймээс 43 жилийн дараа буюу 2042 он гэхэд 50 хувиар өсч, 9 тэрбумд хүрэх бололцоотой гэнэ. Мөн 2100 онд Энэтхэгийн хүн ам Хятадаас давж, Нигерийнх 1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)