Нэгэн үе "Зөөлөн гуниг", "Энэ хайр байж" зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан “Мөнхийн реп” эргэн нэгджээ. Хамтлагийн залуус 2006 оноос хойш уран бүтээлээ завсарлаад байсан бөгөөд тэд ирэх арваннэгдүгээр сард 13 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
Ойн тоглолтын үеэр тус хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч, гаргаж байсан гурван цомгийнхоо бүх дууг дуулах аж. Түүнээс цааш Батух, Мийгаа, Лхагваа гурав нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх юм байна. Тэд өөрсдийн хэв маягийг алдахгүйгээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэлэг санаа, дуугаралттай дуунууд хүргэхээр төлөвлөж буй аж.

24tsag.mn