Ирэх арваннэгдүгээр сард Английн нийслэл Лондон хотноо болох “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд мисс Т.Батцэцэг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Энэхүү тэмцээнд оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн бүтэн сар гаруй хугацаанд зохион байгуулагдсан бөгөөд өчигдөр ялагчаа тодруулсан нь энэ юм.
Азийн топ модель Төрбатын Батцэцэг нь энэ жил 23 настай, 178 см өндөр, 54 жинтэй ба 88-63-90 биеийн харьцаатай юм байна. Тэрээр үүний өмнө “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагнал хүртэж байв.
Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээн анх 1951 оноос эхлэн хүн төрөлхтний эв найрамдлыг билэгдэн Англи улсад зохион байгуулагдаж эдүгээ 63 дахь удаагаа зохиогдох гэж буй. Энэхүү олон улсын хэмжээний томоохон тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн оролцох эрхийг авчээ.
Ингээд үндэсний ялагчдаа нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

24tsag.mn
Сэтгэгдэл (6)