Туркийн хилээр өнгөрсөн баасан гаригаас хойш 70 мянган Курд үндэстэн дүрвэсний дараа Сиритэй хил залгаа газруудаа хаажээ. Хилээ хаасан нь “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхээр Сири рүү орж буй Курд дайчдыг зогсоох зорилготой ажээ. Курдын тэмцэгчид болон Туркийн аюулаас хамгаалах хүчний хооронд мөргөлдөөн гарсан юм. Турк руу нэтврэх гэсэн иргэд хамгаалалтын ажилтнууд руу чулуу шидсэний улмаас хэд хэдэн хүн шархадсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хүнд зэвсэг, танк ашиглан дайрч буй хэт даврагчдын довтолгооноос айсан Кобане хотын иргэд Турк рүү дүрвэж, улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болжээ. Туркт Сирийн иргэний дайн эхэлснээс хойш 847 мянган хүн дүрвэж, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан байна.