Баруун Африкт аюулын харанга дэлдэж буй Эбола вирусаар өвчлөгсдийн 70 хувь нь нас барж, үзүүлэлт өмнөх судалгаанаас өндөр гарсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулав. Халдварыг зогсоох алхмууд дорвитой үр дүн өгөхгүй хэвээр байвал ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчтнүүдийн тоо гурав дахин нэмэгдэж, 20 мянгад хүрнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Халдвараас урьдчилан сэргийлж, хянах төвийн мэдээлж буйгаар Либери, Сьерра Леонд энэ сарын сүүлээр гэхэд 21 мянган хүнд энэ халдварын шинж илэрнэ гэж үзэж байна. Эрдэмтэд тархалтыг зогсоох эсэх асуудал дээр гутранги үзэлтэй болжээ. Энэ хооронд Эболагаар өвчилсөн эрүүл мэндийн ажилтнуудад хэрэглэж байсан ZMapp эмийг Баруун африкт анх удаа туршиж эхэлсэн байна.