Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-ны өдөр сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан оргосон билээ. Тэгвэл оргодол Б.Амарбаясгаланг өчигдөр орой 18.00 цагийн орчимд баривчилжээ. Түүнийг “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь ШШГЕГ- ынхан баривчилсан байна. Б.Амарбаясгалан хулгайн хэргээр шалгагдаж байсан юм. Түүний холбогдсон хэрэг хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байжээ. Үүн дээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх гэнэ. Харин Э.Вантөмөрийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)