Гэрлэх ёслолын ордны зүүн талд буюу Хүүхдийн паркийн хажуу талд баригдсан Шангрила зочид буудлын барилгад яг одоо гал гарч байна. Одоо тус газар дээр Нийслэлийн онцгой байдлын гал унтраах багийнхан хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллаж байна. Тус барилга нь MCS компанийнх юм. Уг галаас болж төвийн зарим хэсгийн замыг хаагаад байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гал 7 давхараас эхэлж гарчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (27)