Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байна. Улмаар тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги болох Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд тэднийг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх шүүх хурал болсон дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хурлын үеэр М.Тулгын өмгөөлөгч Ц.Баасандорж М.Тулгын биеийн байдал тааруу байгаа гэх нотлох баримтыг шүүгчдэд танилцуулсан ч хүлээн аваагүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байдаг. Хэргийг шалгах явцад хэд, хэдэн ноцтой зөрчил гарсан гэж Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарын ар гэрийнхэн мэдэгдэж байна. Тодруулбал, тэднийг өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хорьсон гэдэг. Хоригдогч М.Тулга нь 2010 оноос хойш нурууны дискний мултралтай байсан байна. Харин хоригдож байх хугацааннд хорих ангийн харгалзагч нуруу руу өшиглөсөн болж, гэмтэл нь сэдэржээ. М.Тулгыг өмгөөлөгч Ц.Баасандоржтой уулзаад орох үед нь ийнхүү өшиглөсөн байна. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандорж холбогдох газруудад гомдол гаргаж байсан юм. М.Тулгын биеийн байдал өнгөрсөн амралтын өдрөөс эрс муудаж хэвтэрт орсон байна. Түүний зүүн хөл мэдээгүй болсон гэж байна. Өмгөөлөгч Ц.Баасандорж уулзах гэж даваа гаригт очсон боловч М.Тулга босож тэнхэлгүй байснаас уулзаж чадаагүй байна. Харин өчигдөр М.Тулгатай камерт нь орж уулзжээ.
М.Тулгын биеийн байдлын талаар түүний ээж М.Эрхэмхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүгийн тань биеийн байдал тааруу байгаа гэж байсан. Ер нь ямар өвчтэй юм бэ?
-Бие нь маш хүнд, явж чадахгүй, хэвтэрт байгаа. Нуруу нугасны гэмтлээсээ болоод зүүн хөл нь мэдээгүй болсон. Бие нь муудаад явж чадахгүй байхад нь комисс ирж үзээд “Зүгээр байна” гээд явсан байсан гэсэн. Ер нь өвчтэй байсан. Монголд эмчлэгдэх боломжгүй. Заавал гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Тэгээд миний хүү боломж олдохоор гадаадад эмчлүүлнэ гээд л яваад байдаг байсан. Заримдаа хөл нь гэнэт мэдээгүй болоод аав дүү нараараа машин тэргээ бариулдаг байсан. Хүү минь тэр харанхуй газар яаж өвдөж шаналж байгааг би мэдэж байна. Хүүгээ тэнд өвдөж байгааг гэж санаа зовохоос биш өөр юу ч хийж чадахгүй байна.
-Эмнэлэгт хэвтүүлэх хүсэлт гаргасан уу?
-Өнөөдөр /өчигдөр/ эмнэлэгт хэвтэж байгаа учраас уулзаж чадсангүй. Бид цагдан хорих ангийн даргад биеийн байдал нь муудчихлаа, уулзуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хорих ангийн эмнэлэгт байна.
-Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг хэр үйлчилгээтэй вэ?
-Надад тэр талаар мэдэх юм алга. Ер нь хийж бүтээе гэсэн ид залуу насандаа явандаа залуучуудын урмыг мохоох гэсэн шиг хорьж цагдаад байх юм. Одоо гадуур хүртэл намайг хүүтэйгээ мөнгө нийлж идсэн гээд л ярьж байна. Миний хүү хорин хэдхэн настай. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа хүүхдүүд юугаа идэж уух юм бэ. Үнэхээр гомдож байна.
Өвчиндөө шаналан үг хэлэх тэнхэлгүй болсон түүнийг 461 дүгээр ангийн харгалзагч нь зодож өвчнийг сэдрээсэн. Мөн суурь өвчтэй хүнийг батлан даалтад гаргалгүй, ийнхүү хоёр сар гаруйн хугацаанд хорьж байгаа нь Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханы гашуун түүх давтагдахад ойрхон байгааг М.Тулгын ээж санууллаа. Ардчилсан нийгмийн амин зүрх болсон хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлдэг зарчмыг хуулийн байгууллага л хэрэгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр хэлмэгдүүлдэг, хүний эрхийг зөрчдөг, тэр ч бүү хэл өвчтэй хүнийг үхтэл нь хорьдог байдал Монголын хууль сахиулах байгууллагуудад байж болохгүй зүйл гэж түүний ар гэрийнхэн мэдэгдэв.

Т.Сар
Сэтгэгдэл (40)