АНУ-ын Калифорн мужид гялгар уутны хэрэглээг хоригложээ. Гялгар уут нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй тул цаасаар солих шаардлага тулгарсныг энэ хууль сануулав. Үүнээс үүдэн гялгар уутны компаниуд зах зээлээ алдахгүйн тул цаасан уут үйлдвэрлэхээс өөр аргагүй болжээ. “Энэ хориг нь далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэнг гялгар уутаар бохирдуулах явдлыг багасгана” гэж мужийн амбан захирагч Жерри Браун ярив. Wal-Mart, Target зэрэг томоохон худалдааны төвүүдэд энэ хуулийг 2015 оны долдугаар сард, бусад жижиг дэлгүүрүүдэд 2016 оноос эхлэн мөрдөх юм. Мөн дэлгүүрүүд дахин ашиглах боломжтой цаасан уутыг 0,10 доллараас хэтрэхгүй үнэтэй байхаар зах зээлд нийлүүлж, бараа бүтээгдэхүүнийг савлаж байхаар хуульд заажээ. Харин хуванцар савны худалдаа эрхэлдэг “American Progressive Bag Alliance” групп энэхүү гийдвэр нь дэлгүүрүүдийг алдагдалд оруулж, ажлын байруудыг цөөлнө гэж үзэж байна.
• Хуванцар савыг зөвхөн ногооны дэлгүүр, эмийн сан, шингэн зүйл зардаг газруудад хориглоно.
• Хувцас, цахилгаан хэрэгсэл зардаг дэлгүүрүүдэд энэ шийдвэр хэрэгжихгүй.
• Махан бүтээгдэхүүнийг гялгар уутанд савлавал энэ хууль хэрэгжихгүй.
Сэтгэгдэл (5)