Инчон 2014 Ази наадмын боксын тэмцээнд манай тамирчин Төгсцогтыг шударга бусаар шүүж Солонгосын тамирчинд ялалт өгсөн нь шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл тэмцээнийг шүүж байсан шүүгч учир битүүлэг дугтуйтай зүйлийг халааслаж байгаа бичлэг дахин дуулиан тариад байна. Шүүгч нар тэмцээний үеэр хоорондоо ямар нэгэн бичиг цаас солилцох, өөр үйлдэл хийх нь хатуу хориотой байдаг. Тэгвэл энэхүү шүүгч халаасандаа юу хийж байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Зарим эх сурвалжууд үүнийг дугтуйтай мөнгө байх магадлал өндөр гэж бичиж эхлээд байна.
Сэтгэгдэл (46)