БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII их наадам болж байгаа. Монголын
баг энэ удаагийн Азийн наадамд 23 спортын төрөлд 223 тамирчны
бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм.Манай баг тамирчид одоогоор дөрвөн
алт, гурван мөнгө, зургаан хүрэл буюу нийт 13 медаль хүртсэн амжилтаар
багийн дүнгээр 45 улсаас есдүгээр байрт бичигдээд байна. Азийн наадамд
шинээр туялзуур сэлэмний баг тамирчид анх удаа оролцсон. Монголд хөгжиж
байгаа спортын төрлийн тамирчид хувийн амжилтуудаа ахиулсан. Багийн
спортынхон Монголын сагсан бөмбөгчид олон улсын тавцанд өрсөлдөх бүрэн
боломжтой болсон гэдгээ энэ наадамд харуулж чадсан.
Тэгвэл Инчоны наадамд манай баг тамирчид ийн амжилттай оролцож байгаа ч хангалттай доромжлолыг ч амслаа. Энэ наадмаар Солонгосчууд Монголчуудыг үл тоомсорлодог гэдгээ ч харууллаа гэх олны хэл ам тасрахгүй байна.
Наадмын үеэр зохион байгуулагч Солонгосын талаас манай улсыг доромжилж, басамжилсан, тамирчдыг гутаан доромжилсон ямар зөрчлүүд гаргасан талаар дор сийрүүлье.
Гэтэл Инчоны наадмыг зохион байгуулсан буюу хариуцлага хүлээх ёстой газраас “Тэмцээн зохион байгуулах маш хэцүү байна. Та нарт ийм явдал тохиолдсонд харамсаж байна. Асуудлыг бид шалгаж нягтална. Гэхдээ бид тэмцээний амжилттай зохион байгуулахын төлөө бүх зүйлийг хийж байна” гэсэн утгатай хариу бичиг илгээсэн. Өөрөөр хэлбэл, уучлалт гуйсан нэг ч өгүүлбэр илэрхийлсэнгүй. Зөвхөн болсон явдалд харамсаж байна гэсэн маш тодорхойгүй бичиг илгээсэн. Энэ нь уучлалт гуйж байгаа юм уу, хариуцлага тооцно гэж байгаа юм уу ойлгомжгүй байсан.
Гэтэл хэдэн зуун жилийн турш Их монгол улсын нөлөөнд амьдарч байсан , бүх түүх нь монголчуудын түүхтэй салшгүй холбоотой, өнөө цагт манай улсын 20 мянган иргэн нутагт нь ажиллаж, амьдарч байгаа атал ийм улсыг мэдэхгүй байна гэж байхгүй. Далбаа буруу харуулж өлгөсөн асуудал дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон. Харин зохион байгуулагчдын зүгээс техникийн ажилтны буруугаас болсон гэх тайлбарыг бас хэлээд байгаа юм. Гэвч өмнө ч БНСУ-д манай улсын далбааг буруу харуулж байрлуулж байсан тохиолдол гарч байсан билээ.
Харин боксийн шүүгчид алдаагаа засахын оронд өмнөх шийдвэрээ хамгаалсан шийдвэр гаргалаа. Манайхан үүнийг зүгээр орхихгүй Олон улсын боксийн холбоонд хандана гэдгээ хэлсэн. Олон улсын боксийн холбооноос ч энэхүүү тоглолт дээр шүүмжлэлтэй хандаад байна.
Хамгийн ноцтой нь Н.Төгсцогтын тэмцээний дараа Солонгосын шүүгч халаасандаа дугтуй хийж байгаа нь олны анхаарал татаж эхлээд байна. Тэмцээний үеэр шүүгчид хоорондоо ямар нэг бичиг цаас солилцох өөр үйлдэл хийхийг хатуу хориглодог.Гэтэл тэмцээн дуусангуут шүүгч халаасандаа дугтуйтай юм хийж байгаа нь олныг гайхшруулаад байна. Энэ талаараа одоо хүртэл ямар ч тайлбар хийгээгүй байна.
Хэдийгээр Монголчууд Азийн наадамд боломжийн амжилт үзүүлсэндээ баярлаж, бахархах зүйл их байгаа ч Монголчуудыг үл тоосон, зохион байгуулалтад бүдүүлэг алдаа гаргасанд сэтгэл гонсгор үлдэж байна.
Монголчууд Азийн наадамд 1982 оноос хойш оролцож эхэлсэн. Өмнө нь ямар ч наадам дээр хэл ам хийж бухимдаж байгаагүй юм. Гэтэл Солонгосчууд яагаад бидэнд ийм тоомжиргүй хандсан гэдэг дээр Солонгосын талаас албан ёсоор тайлбар хийхгүй бол хоёр орны хамтын харилцаанд муугаар нөлөөлж ч мэдэхээр байна.
Тэгвэл Инчоны наадамд манай баг тамирчид ийн амжилттай оролцож байгаа ч хангалттай доромжлолыг ч амслаа. Энэ наадмаар Солонгосчууд Монголчуудыг үл тоомсорлодог гэдгээ ч харууллаа гэх олны хэл ам тасрахгүй байна.
Наадмын үеэр зохион байгуулагч Солонгосын талаас манай улсыг доромжилж, басамжилсан, тамирчдыг гутаан доромжилсон ямар зөрчлүүд гаргасан талаар дор сийрүүлье.
Эмэгтэй тамирчдын хоолонд ариун цэврийн хэрэгсэл хийсэн явдалдаа эмзэглэмээр хариу албан тоот явуулсан
Зөрчил 1: Манай
улсын эмэгтэй тамирчдын хоолонд бохир ариун цэврийн хэрэглэл хийж
доромжилсон. Ингэж манай тамирчдад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн нь олныг
бухимдуулаад авсан. Улмаар энэ үйл явдалд эгдүүцэж, эмзэглэсэн манай
талынхан эсэргүүцлээ илэрхийлж тус улсад суугаа Монголын элчин сайд
холбогдох яамд руу эсэргүүцлийн албан бичиг илгээсэн.Гэтэл Инчоны наадмыг зохион байгуулсан буюу хариуцлага хүлээх ёстой газраас “Тэмцээн зохион байгуулах маш хэцүү байна. Та нарт ийм явдал тохиолдсонд харамсаж байна. Асуудлыг бид шалгаж нягтална. Гэхдээ бид тэмцээний амжилттай зохион байгуулахын төлөө бүх зүйлийг хийж байна” гэсэн утгатай хариу бичиг илгээсэн. Өөрөөр хэлбэл, уучлалт гуйсан нэг ч өгүүлбэр илэрхийлсэнгүй. Зөвхөн болсон явдалд харамсаж байна гэсэн маш тодорхойгүй бичиг илгээсэн. Энэ нь уучлалт гуйж байгаа юм уу, хариуцлага тооцно гэж байгаа юм уу ойлгомжгүй байсан.
Манай улсын төрийн далбааг буруу харуулж өлгөсөнд зөвхөн техникийн ажилтан нь л буруутай гэнэ
Зөрчил 2.
Манай улсын төрийн далбааг нэг биш удаа буруу харуулж өлгөсөн. Тэрэндээ
зарим хүмүүс нь “Монгол гэдэг улсыг мэдэхгүй. Тиймээс далбааг нь буруу
харуулж өлгөсөн” гэдэг тайлбарыг өгчээ. Гэтэл хэдэн зуун жилийн турш Их монгол улсын нөлөөнд амьдарч байсан , бүх түүх нь монголчуудын түүхтэй салшгүй холбоотой, өнөө цагт манай улсын 20 мянган иргэн нутагт нь ажиллаж, амьдарч байгаа атал ийм улсыг мэдэхгүй байна гэж байхгүй. Далбаа буруу харуулж өлгөсөн асуудал дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон. Харин зохион байгуулагчдын зүгээс техникийн ажилтны буруугаас болсон гэх тайлбарыг бас хэлээд байгаа юм. Гэвч өмнө ч БНСУ-д манай улсын далбааг буруу харуулж байрлуулж байсан тохиолдол гарч байсан билээ.
Н.Төгсцогтын маргаан дагуулсан тоглолтын дараа Солонгосын шүүгч дугтуй халааслав
Зөрчил 3. Н.Төгсцогтын
тоглолтын дуулиан шуугиан маш том сенсаац дэгдээж байна. Солонгосын
зарим хэвлэлүүд ингэж тамирчнаа ялсан нь буруу юм гэж шүүмжилж эхэлснийг
ч гадны сайтууд мэдээлж байна. Тоглолтын арга барил, ур чадварын хувьд
Н.Төгсцогт илүү байсан гэдгийг бокс тайлбарлагч хийгээд сонирхогчид хэлж
байна. Гэтэл эцсийн мөчид Солонгосын тамирчинд ялалт өгсөн. Энэ нь
Монголчуудад том цохилтыг өгсөн. Монголчууд ялагдаж сурсан хүмүүс. Хэзээ
ч ялагдсаныхаа дараа зарга үүсгэж явж байсан түүх байхгүй. Үнэхээр
шударга бус шүүсэн учир манай баг тамирчид эсэргүүцлээ илэрхийлсэн.Харин боксийн шүүгчид алдаагаа засахын оронд өмнөх шийдвэрээ хамгаалсан шийдвэр гаргалаа. Манайхан үүнийг зүгээр орхихгүй Олон улсын боксийн холбоонд хандана гэдгээ хэлсэн. Олон улсын боксийн холбооноос ч энэхүүү тоглолт дээр шүүмжлэлтэй хандаад байна.
Хамгийн ноцтой нь Н.Төгсцогтын тэмцээний дараа Солонгосын шүүгч халаасандаа дугтуй хийж байгаа нь олны анхаарал татаж эхлээд байна. Тэмцээний үеэр шүүгчид хоорондоо ямар нэг бичиг цаас солилцох өөр үйлдэл хийхийг хатуу хориглодог.Гэтэл тэмцээн дуусангуут шүүгч халаасандаа дугтуйтай юм хийж байгаа нь олныг гайхшруулаад байна. Энэ талаараа одоо хүртэл ямар ч тайлбар хийгээгүй байна.
Монголын хүн амын тоог буруу зөрүү мэдээлж, Хонконг, Макаотой адилтгав
Зөрчил 4.
Монголчуудыг Хонконг, Макаотой андуурч дуудсан явдал ч манай тамирчдыг
бухимдуулаад авав. Хятадын хот мэтээр дуудаж, монголын хүн амын тоог
зөрүү буру гаргасан явдал ч ийн гарсан юм.Хэдийгээр Монголчууд Азийн наадамд боломжийн амжилт үзүүлсэндээ баярлаж, бахархах зүйл их байгаа ч Монголчуудыг үл тоосон, зохион байгуулалтад бүдүүлэг алдаа гаргасанд сэтгэл гонсгор үлдэж байна.
Монголчууд Азийн наадамд 1982 оноос хойш оролцож эхэлсэн. Өмнө нь ямар ч наадам дээр хэл ам хийж бухимдаж байгаагүй юм. Гэтэл Солонгосчууд яагаад бидэнд ийм тоомжиргүй хандсан гэдэг дээр Солонгосын талаас албан ёсоор тайлбар хийхгүй бол хоёр орны хамтын харилцаанд муугаар нөлөөлж ч мэдэхээр байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (28)