3D технологиор хэвлэсэн анхны хиймэл гарыг таван настай Шотланд охинд бэлэглэжээ. Шотландын Inverness хотын оршин суугч Хайли Фрэсер охины зүүн гарын хуруунууд нь бүрэн хэлбэрээ олоогүй төржээ. Түүний ээж, аав хоёр нь E-nable сүлжээгээр хайж байгаад ягаан өнгөтэй хиймэл гарыг олсон байна. E-nable сүлжээний инженер, зураач, судалгааны багийнхан бүтээлээ цаашид өргөжүүлж, хүнд хэрэгцээтэй бүх зүйлсийг 3D аргаар хэвлэдэг болохыг зорьжээ. Энэ технологиор иргэдийн хэрэгцээнд ашиглаж болохуйц нисэгчгүй онгоц, моторт уралдааны машиныг хэвлэхээр төлөвлөж байна.