Эбола вирусын тархалтыг зогсооход яаралтай 30 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болжээ. Гвиней, Сьерра Леон, Либери зэрэг Баруун Африкийн орнуудад Эбола вирусаар 6553 хүнд халдварласны 3083 нь нас барсан байна. Вирус хөрш зэргэлдээ Сенегал, Нигерит идэвхтэй тархаж байгаа энэ үед дорвитой арга хэмжээ авахгүй байвал ирэх нэгдүгээр сард 1,4 сая хүн өвчилнө гэсэн тооцооллыг гаргажээ. Тиймээс ДОХ, САРС өвчнөөс улам аюултай болж байгааг НҮБ-ын төлөөлөгч Набера сануулсан байна. Вирус хүний биеийн шингээр дамжин тархдаг учир хянахад улам төвөгтэй болжээ.
Сэтгэгдэл (4)