Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй иржээ-
"Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүргэгдээгүй "Фенобарбитал" буюу бидний нэрлэж заншснаар "Люминал" эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон. Улмаар албан үүрэгтээ хайнга хандсан эмийн санчийн хэргийг шалгах явцад тархины даралттай хүүхдүүдэд өгөхөөр эмч нарын жор бичдэг "Люминал" эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй өөрөөр хэлбэл хууль бусаар худалдаалагдаж байсан нь тогтоогдсон байдаг. Иймээс энэхүү эмийг худалдаалах эрхийг түдгэлзүүлж, эмийн сангийн лангуунаас татаж эхэлсэн юм. Харин "Монос"-ын хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссаны дараа тухайн байгууллагад ЭМЯ-наас хариуцлага тооцохоор төлөвлөж байгаа аж.

Д.Дуулим