Евро бүсийн аж үйлдвэрийн салбарын худалдан авах чадварын индекс 50,3 болж буурчээ. 14 сарын өмнө энэ үзүүлэлт 50,5 байсан гэж зах зээлийн судалгааны байгууллага мэдээлэв. Өнгөрсөн наймдугаар сард хөрөнгө оруулалт, үнэт цаасны ханшийн аль аль нь унасан байна. “Markit”-ийн ахлах эдийн засагч Крис Уилльямсон “Пүүсүүд зардлаа танахад анхаарсанд гайхах зүйл байхгүй. Үүний үр дагавраар ажлын байрны бүтээмж багасаж, итгэл найдвараа алдана” хэмээн тайлбарлав. Мөн аж үйлдвэрийн өсөлт саарсан нь эдийн засгаа сэргээхийн тулд Европын Төв банкнаас дарамт шахалт үзүүлэх болсонтой холбоотой гэнэ.