“АПУ” компанийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуягийн цогцсыг мягмар гаригийн 16.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн уурхайн гүнээс олсон. Түүнийг цогцсыг танигдахгүй болгосон байсан бөгөөд ар гэрийнхэн нь эдэлж хэрэглэж, өмсөж байсан хувцасаар таньсан юм. Тэгвэл Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг өчигдөр шөнө Хонхороос саатуулсан байна. Харин Б.Алтанхуягийн унаж явсан машиныг Төв аймгийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрээс олжээ. Одоогоор хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан этгээд ямар ч мэдүүлэг тайлбар өгөхгүй байгаа гэж баттай эх сурвалж мэдээллээ. Тэрээр талийгаач Б.Алтанхуягийг таньдаг байсан эсэх, камергүй дэлгүүрт хамгийн сүүлд хамт байсан хүн мөн эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Б.Алтанхуяг өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр “УНК 29-83” улсын дугаартай микробустай 8 сая орчим төгрөгийн бараатай, 4 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй борлуулалт хийж яваад сураггүй алга болсон юм. Б.Алтанхуягийн орсон эхний гурван дэлгүүр нь камертай байсан бөгөөд тэрээр уг дэлгүүрүүдээр ганцаараа орж гарсан нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн. Харин дөрөв дэх дэлгүүрээр орохдоо хоёулаа явж байсныг тухайн дэлгүүрүүдийг эзэд мэдээлдэг юм. Гэхдээ уг дэлгүүр нь камерийн бичлэггүй байсан учраас үүнийг нотолж чаддаггүй ч хамгийн сүүлд хамт явж байсан хүн нь хөнөөсөн байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (8)