Оросын Архангельск мужийн загасчин Англер Алекс Коробов хүн шиг шүдтэй загас олоод мэл гайхжээ. Загасны амыг нээхдээ мэл гайхсан тэрээр учрыг олохоор Далайн амьтан судлалын хүрээлэнд аваачиж өгсөн байна. Хүрээлэнгийн шинжээч Геннадий Дворяканкин “Энэ бол Өмнөд Америкийн пиранха хэмээх өвсөн тэжээлтний бүлэгт хамаарна. Халуун орны энэ амьтныг хэн нэгэн хүн голд авчирсан байх” гэж тэр ярив. Архангельск нь Чернобелээс 800 бээрийн зайтай оршдог.
Сэтгэгдэл (1)