Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди “Цэвэрч Энэтхэг” хэмээх таван жилийн хугацаатай компанит ажил эхлүүлжээ. Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Махатма Гандигийн мэндэлсний 145 жилийн ойг тохиолдуулдан энэ ажлыг нийслэл хотоосоо эхэлжээ. Моди Гандигийн дурсгалыг хүндэтгэх Ражпад цогцолборт зочилж, Засгийн газрын 100 гаруй мянган ажилтнуудыг компанит ажилд нэгдэхийг уриалав. Дараа нь ерөнхий сайд Дели хотын Валмики Васти дүүрэгт очоод гудамжны хогийг шүүрдсэн байна. Тэрээр Энэтхэгийг 2019 онд хоггүй болгоно гэсэн амлалтандаа хүрэхийн тулд энэ ажлыг хийж эхэллээ.
Сэтгэгдэл (1)