Венесуэлийн эрх баригч намаас сонгогдсон парламентын гишүүнийг Каракас хотод бууджээ. 27 настай Роберт Серра, түүний найз бүсгүй Мариа Херрера нарыг шөнө дунд гэрт нь хөнөөсөн байна. Венесуэл нь аллагын хэргээрээ дэлхийд Гондурасын дараа ордог гэж НҮБ үздэг. Ерөнхийлөгч Николас Мадуро намынхаа залуу лидерийг алдсандаа туйлын харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Мадуро аравхан хоногийн өмнө иргэдийг зэвсэггүй болгох төлөвлөгөөг эрчимжүүлнэ гэж ярьж байсан юм. Өнгөрсөн онд тэрээр хууль бус зэвсэг эзэмшигчдийг 20-оос дээш жил хорих ялаар шийтгэхээр болсон ч шинэ хууль иргэдийн амь насыг хамгаалж чадах эсэх нь тодорхойгүй ажээ.
Сэтгэгдэл (2)