УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Тус бүлэг өнөөдрийн хуралдаандаа Засгийн газрын бүтцийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий сайдыг урьсан ч ирээгүй байна. Тиймээс бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг хуралдаа оролцуулж, Засгийн газрын бүтцийн талаар хэзээ мэдээлэл өгөх талаар тодруулах үүргийг авчээ. Тус бүлгийн гишүүд Засгийн газрын бүтцийн талаар сайтар ярилцах хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Тиймээс эл асуудлаар дахин хуралдах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)