Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням гэхээр нь хүмүүс андахгүй болоод
удаж байна. Тэрбээр “NaNyam-AX12” бүтээлээр Монголчуудтай танилцаж
байсан түүхтэй. Түүний хувьд Монголдоо мундаг мундаг IT-гийн
инженерүүдийг бэлтгэх, цахилгаан станцуудыг импортоос хамгаалах
чиглэлээр мундахгүй л их ажилтай хүн.
Тэгвэл өнөөх мундаг инженер чинь зорьж буй ажлынхаа дараагийн төлөвлөгөөг дэлгэлээ.
Тодруулбал, тэрбээр дараагийн ажлаа мөнгөний төлөө бус хүний наймааны эсрэг хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Н.Нацагням инженер хэлэхдээ “Монголын хүн амын саяас илүү нь хүүхэд. Тэдний тоогоор GPS төхөөрөм хийе. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ үнэгүй радио холбоогоор холбогддог болно. Эхний ээлжинд надад таван сая төгрөгийн захиалга өгвөл өөрийнх нь өртгөөр, маш хямд GPS төхөөрөмж хийж чадна. Эндээс бол би ашиг харахгүй. Овор хэмжээ нь нэг ёотон шиг байх тул хүүхдийн хаана ч нууж болно. Мэдээж хулгайч нар мэдчихвэл олж устгах хэрэг гарна. Гэтэл тэр GPS мэдрэгчтэй учраас доргилт үүсэхэд эцэг эхчүүдэд шууд дохио очихоор олон янзын аргачлалтай. Тэгэхээр хүний наймаа гэдэг юм байхгүй болно” гэв.
Тэгвэл энэ талаар сонсож, дуулсан иргэд шүүмжлэлтэй байна. Учир нь энэ нь нэг талдаа технологийн дэвшил ч нөгөө талдаа хүний эрх, эрх чөлөөг боомилж байгаа хэлбэр аятай. Учир нь хүүхэд гэдэг хүн шүү дээ. GPS суулгаснаар тэдний бүх үйлдлийг эцэг эх нь хянах хэрэгтэй болно.
Нөгөөтэйгээр энэ ажил амьдрал дээр хэрэгжих боломж тун муу. Учир нь түүний хэлээд байгаа ёотон шиг жижиг GPS-ийг цүнхэнд нь эсвэл, хувцсанд нь байрлууллаа гээд хүний наймаа буурчихгүй. Хар ухаанаар бодоход л хүүхэд тухайн GPS суулгасан цүнхийг хаа нэгэн газар орхиж болно, хэрэв хувцсандаа суулгасан бол хувцсаа сольж явах хэрэг гарна шүү дээ.
Харин зөвхөн биенд нь суулгах л боломжтой. Тэгж байж л тухайн хүүхдийг бүрэн хянаж чадна. Гэвч биед суулгана гэдэг байж боломжгүй зүйл шүү дээ. Өмнө нь манай улсад малын тооллого явуулахаар малын чихэнд GPS суулгаж байсан түүхтэй. Тэгэхээр эсвэл хүүхдүүдийн чихэнд суулгах хэрэгтэй юм уу. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд ч ийм зүйл хийж байгаагүй. Үнэхээр энэ нь болох, хэрэгжих боломжтой зүйл байсан бол аль нэг өндөр хөгжилтэй орон нь аль хэдийнэ туршчихсан байгаа шүү дээ.
Цаашлаад Н.Нацагням инженерийн хувьд хүний наймааг цагдаа нар хийдэг гэнэ. Учир нь түүнийхээр бол хүний наймааг энгийн иргэн хийх боломжгүй аж. Мөн тэрбээр “Хүний наймаатай хуулиар тэмцэнэ гэж бүтэшгүй зүйл” гэв. Ийн төрийн соёрхолт инженер цагдааг хууль хэрэгжүүлэхгүй, харин хуулиа зөрчиж гэмт хэрэг үйлддэг мэтээр олонд ойлгуулав.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гарч байгаа хүний наймааг хууль хяналтын байгууллагатай холбож байгаа хэрэг үү?.
Цаашлаад 500 мянган хүүхдэд GPS хийнэ гэвэл зардал нь ямар байх уу?. Нөгөөтэйгээр Монголын хүүхдүүд аав ээждээ алхам бүрээр тагнагдаж байдаг болох уу? Ийм хойч үе гарч ирэхийг нөхөр инженер хүсээд байгаа хэрэг үү?
Хүний наймаатай тэмцэж байгаа нэрийн дор хүний хөлийг дөнгөлсөн юм хийнэ гэдэг байж боломгүй зүйл биш үү. Мөн Америк, Английн цагдаа нартай Монголын цагдаа жишиж байгаа нь хэр зохимжтой вэ?
Уг нь Төр засаг дэмжээд өөрт нь өрөө гаргаж өгсөн. Түүний хувьд өөрийн чадлаараа эрчим хүчний чиглэлээр дорвитой ажлууд ч хийсэн. Гэвч ийм зүйл ярьсанд иргэд, олон нийт бухимдалтай байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (83)