УИХ-ын чуулган өчигдөр шөнө болтол хуралдаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж 73,9 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санал дэмжигдэж цоо шинэ буюу цомхон бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болж байна. Урьд өмнө нь ийм хэмжээний бүтцийн өөрчлөлтийг хийж байсан Ерөнхий сайд байгаагүй. Харин Н.Алтанхуяг үүнийг зориглож хийснээрээ иргэдийн талархлыг хүлээгээд байна. Гэхдээ бүтцийн өөрчлөлтийг илүү боловсронгүй чамбайруулах ёстой байсан гэж олон нийт үзэж байна. Тодруулбал, ССАЖ-ын яамыг татан буулгаж эрхлэх асуудлыг нь бусад яамдад хувиарлах ёстой байсан гэж олон нийтэд ярьж байна. Гэтэл өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ССАЖ-ын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэндийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Боловсролын яаманд шилжүүлэх гэсэн саналыг чуулганаар хэлэлцээд дэмжээгүй билээ.
Гэхдээ дөрвөн гишүүн л эсрэг санал өгчихсөн байсан бол өнөөдөр ССАЖ-ын яам татан буугдчихсан байх байлаа. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүдийн зүгээс тус яамыг татан буулгаж чиг үүргийг нь бусад яаманд шилжүүлэх санал хүчээ авсан юм. Хэдийгээр Засгийн газрын оруулж ирсэн төсөлд ССАЖ-ын яамыг татан буулгах асуудал байхгүй байсан ч зарчмын саналаар Ц.Оюунгэрэлийн яамыг байлгах уу, үгүй юу гэдгийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг эс тооцвол амтай бүхэн нь түүний салбарын ажлыг шүүмжилсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Болор “Улс орны бүтээн байгуулалтыг голлон хийдэг Зам тээвэр, Уул уурхай, Эдийн засгийн яамыг нэгтгэж байгаа мөртлөө нийгмийн чиглэлийн яамдыг нэгтгэхгүй байна. Тодруулбал, өнөөдөр ССАЖ-ын яам хэрэгцээгүй байна. Энэ яамыг татан буулгая гэдэг саналыг дээр, дооргүй зөвшөөрч байгаа. Гэтэл яагаад ССАЖ-ын яамыг нэгтгэхгүй байгаа юм бэ” гэдэг саналыг чуулганы хуралдааны үеэр гаргасан.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга “ССАЖ-ын яам байгуулагдсанаараа спортын салбар бол улам дампуурч байна” гэж хэлсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын төр 2000 оноос эхлэн зөв бодлогоор дэмжсэний үр дүнд спортын хөгжил өссөн. Гэтэл Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжсөнгүй” гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Татан буулгах гээд байгаа юм биш, ажлыг нь сайжруулж, шинэ бүтцэд шилжүүлэх гээд байгаа хэрэг. Урлагийн байгууллагын мэргэжлийн чадавх алдагдсан, Динозаврын байшин ярьсаар гурван жил өнгөрлөө. Энэ хооронд хэчнээн өв соёл үгүй болов. Динозаврын яс бол өв биш, архелогийн олдвор шүү. Соёлын, спортын, аялал жуулчлалын салбаруудад бүгдэд уналт гарлаа шүү дээ” гэх зэргээр шүүмжилсэн.
Энэ мэтээр ССАЖ-ын яамыг АН дотроосоо ч сөрөг хүчнээс ч мөн олон нийтийн зүгээс ч хэрэгцээгүй яам гэдэгтэй санал нэгдээд байна. Тэр дундаа урлаг, спортынхон салбар хариуцсан яамныхаа үйл ажиллагаанд сэтгэл дундууд байдгаа нуудаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Инчоны Азийн спортын наадамд оролцсон манай 200 гаруй тамирчны 100 гаруй нь зардлаа өөрсдөө шийдэж оролцсон байдаг. Мөн монголын сагсан бөмбөгийн холбоо уржигдар хэвлэлийн бага хурал хийж “Эрэгтэй багийн тамирчдынхаа санхүүжилтыг холбооноосоо шийдсэн. Харин эмэгтэй багаа оролцуулах уу, үгүй юу гэдэг дээр нилээн том асуудалтай тулгарсан” гэж хэлсэн. Учир нь тэдэнд эмэгтэй сагсчдынхаа санхүүжилтийг шийдэхэд их хүнд байжээ. Ингээд эцэст нь зээл аваад ч болов эмэгтэйчүүдийн багаа оролцуулсан байна. Харин манай эрэгтэй, эмэгтэй хоёр баг хоёулаа шигшээ наймд шалгарч түүхэн амжилт гаргасан. Монголоо төлөөлж томоохон тэмцээнд оролцохдоо зээл тавьж явдаг байдал манайхаас өөр оронд байдаг болов уу. Дасгалжуулагчид, тамирчдын хэлж буйгаар ССАЖ яам нь Азийн наадамд оролцож байгаа тамирчдынхаа зардалд огт дэмжлэг оролцоогүй гэнэ.
Заавал улсын мөнгөөр тэмцээнд явуулдаггүй юм гэхэд энд, тэндхийн компаниас хандив санхүүжилт цуглуулж зардлыг нь шийдэж өгөх арга энэ яаманд байсан уу гэвэл байсан. Гэтэл тэд тэгэхийг хүссэнгүй. Бүхэл бүтэн Азийн наадамд оролцож буй тамирчдаа санхүүжилтыг нь шийдэж өгч чадахгүй өөрсдөөр нь зээл хөөцүүлдэг ийм спортын яам байх хэрэг байна уу үнэхээр.
Тэгсэн мөртлөө улсын зардлаар нөхөртэйгээ Азийн наадам үзэж явсан гэж Ц.Оюунгэрэл сайдыг Ж.Энхбаяр гишүүн шүүмжилсэн. Тэр бүү хэл Ц.Оюунгэрэл сайдыг Азийн наадмын үеэр сагсан бөмбөгийн шигшээ багийнхантай ганц ч уулзаагүй гэж сагсчид хэлж байгаа юм. Үүнд нь тамирчид ихээхэн гомдолтой байна. Энэ мэт тамирчдынхаа амин чухал асуудлыг шийдэж чадахгүй байж тэдний гаргасан амжилтыг өөрөө хийсэн мэтээр ажлын тайландаа тусгаж түүнийгээ сонины дөрвөн нүүрээр сурталчилдаг Ц.Оюунгэрэл сайд ёс зүйн хувьд өөрөө огцрох нь зүйтэй гэж олон нийт хэлж байна.
Инчоны наадмын тэмцээний шүүлттэй холбоотой санал шүүмжүүд одоо ч үргэлжилж байгаа. Тус наадмын дараанаас Узбекстан, Казакстан, Иран, Энэтхэг улсуудын спортын яам, холбоод тамирчдынх нь хүч хөдөлмөрийг шударга бусаар шүүсэн гэж гомдол санал гарган тамирчдынхаа эрх ашгийг хамгаалахаар маш хүчтэй заргалдаж яваа. Гэтэл хэрэглэсэн дамсактай хоолоор эмэгтэй жүдочдоо доромжлуулсан, Н.Төгсцогтын тоглолтыг шударга бусаар шүүлгүүлсэн, төрийн далбааг нь буруу харуулж байрлуулсан гэх мэтээр муухай доромжлуулсан манай яам Монгол улсаа төлөөж дуугарахгүй, эрх ашгаа хамгаалахгүй л сууж байна. Харин сандал суудалтайгаа зууралдсан арчаагүй арга барилаараа ажлаа явуулсаар байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (47)