Массачусетс мужийн оршин суугч, 36 настай Жонел Форли гэгч эмэгтэй Уэймут хотын нэгэн дунд сургуулийн зоогийн газарт ажилладаг байжээ. Түүнийг 15 настай өсвөр насны сурагч хүүг хүчиндсэн хэрэгт буруутгасан нь Америк даяар шуугиан тариад байна.Дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөдөг тэрбээр хохирогч хүүгийн эцэг эхтэй танил байсан бөгөөд хүүг Зул сарын баярын үеэр уруу татаж, өвөртөө оруулсан талаар “Huffington Post” мэдээлсэн юм.Хүүгийн эцэг эх өмнө нь хоёр ч удаа Жонелл Форлиг гэртээ урьж байсан гэнэ. Энэ нь өнгөрсөн 11 болон 12 дугаар сард аж. Тэгэхэд эмэгтэй ямар нэгэн аргаар хүүтэй бэлгийн харьцаанд тухай бүр орж байсан гэнэ.
Түүнээс гадна одоогийн байдлаар түүний эсрэг өөр нэг хэрэг сөхөгдөж байгаа бөгөөд энэ нь хамаатныхаа бага насны хүүхэдтэй хууль бус харьцаанд орсон тухай аж.
Иймээс түүнийг ажлаас нь халсан төдийгүй торны цаана суулгасан байна. Гэхдээ Форли 5000 долларын барьцаатайгаар суллагдаж болох бөгөөд гагцхүү GPS байршил тогтоогч зүүх гэнэ.
Түүний өмгөөлөгчийн ярьснаар сэжигтэн удаан хугацааны турш сэтгэлийн гүн хямралд автаж, хар тамхинаас хамааралтай болсон гэжээ.Чухам үүнээс л болж Форли ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх хэмээн өмгөөлөгч нь ярьсан байна.

Сэтгэгдэл (2)