Дуучин Лэди Гага найз залуу, "Chicago Fire" киноны жүжигчин Тайлор Киннитэй гэрлэжээ. Жүжигчин Софиа Буш Инстаграм хуудсандаа Киннигийн хуримын бөгжтэй гэрэл зургийг нийтэлсэн байна. Хосууд найз нөхөд, гэр бүлийнхнээ цуглуулан цомхон хурим хийж, насан туршдаа хамт байх амлалтаа өгсөн гэж “The Daily Star” мэдээлэв. Өмнө нь хосууд ирэх онд хуримаа хийнэ гэж мэдээлж байжээ. Дуучин бүсгүй, царайлаг залуу хоёр 2011 оноос эхлэн болзсон бөгөөд Гага “Бид бие биедээ үнэхээр халамжтай” хэмээн ярьсан удаатай.
Сэтгэгдэл (1)