Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нар уулзалт хийж, хэлэлцээрт гарын үсэг зуралцлаа. Тодруулбал, МАХН, АН хоёр 2024 он хүртэл хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Уг уулзалтад АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сайд С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, харин МАХН-ын зүгээс Н.Энхбаяр, О.Баасанхүү, Г.Шийлэгдамба, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Шаравдорж П.Ангараг, Г.Дугаржав, Г.Бямбасүрэн гэсэн олны танил хүмүүс байлцлаа.

Сонирхолтой нь уг гарын үсэг зурах үйл ажиллагаанд МҮАН-ынхан ирсэнгүй. Зөвхөн МАХН-ынхан байсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. Гэхдээ МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ирээгүй юм.
Хамтын ажиллагааны санамж бичигт хоёр нам 2024 он хүртэл хамтарч, 2016 оны сонгуульд хүртэл хамтран оролцохоор тусгагдсан гэж эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл (2193)