РА-2 төмөр замын автобус буюу рейлбусыг аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дарханы чиглэлд өдөр бүр аялуулахаар болов. Рейлбус өглөөний 09:40 цагт Улаанбаатараас гарч, 13:33 цагт Дарханд ирэх бөгөөд Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирнэ. Рейлбусаар Улаанбаатар-Дарханы хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дарханы хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар тус тус зорчино.
Сэтгэгдэл (5)