Баруун Африкийн эбола вирусын халдвар тээсэн анхны Испани хүн болох 44 настай сувилагч Тереса Ромерод шинжилгээ хийхэд сөрөг үр дүн гарсан болохыг тус улсын Засгийн газар батлав. Ромеро нь энэ сарын эхээр Мадрид хотын эмнэлэгт хүргэгдсэн хоёр өвчтний нэг юм. Тэрээр Баруун Африкт сайн дураар ажиллаж байгаад Эбола вирус туссан өвчтнийг эмчилсний улмаас өөрөө халдварлажээ.
Мадрид хотын гуравдугаар Карлосын нэрэмжит эмнэлгийн ажилтнууд Ромерод Эбола вирусаас амь үлдсэн хүмүүсийн цусны ийлдэс буюу эсрэг биетийг өгсний ачаар эдгэрсэн ажээ. Ингээд сорил авч үзэхэд түүний бие дэхь вирус алга болсон байлаа. Үүнээс гадна сувилагч бүсгүйн ойр дотны 15 хүнийг тусгаарлан ажиглахад вирусын шинж илрээгүй гэнэ.
Эх сурвалж: BBC