Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галба 11 талбайгаас газарын тос илэрчээ. Тус аймгийн газар нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа аж. БНХАУ –ын компанийн 14 өрөмний 13 –т нь газрын тос илэрсэн бөгөөд энэ дагуу уул уурхайн яамны болон Газрын тосны газрын мэргэжилтнүүд очиж танилцжээ. Дээрх компаниуд ирэх сар дуустал хайгуул хийх эрхтэй юм байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Тамсаг болон Зүүнбаян сумаас газрын тосны олборлолт хийж байгаа. Цаашид Өмнөговь аймгаас олборлолт эхэлбэл гадны хөрөнгө оруулалтыг энэ салбарт татаас гадна манай улсад үлдэх хувь хэмжээ ч нэмэгдэх болсныг салбарынхан онцолжээ.
Сэтгэгдэл (4)