Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН –ын дарга Э.Бат – Үүл яг одоо хэвлэлийн хурал хийх гэж байна. Энэхүү хэвлэлийн хуралд тэрээр АН –ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн МАХН –ын дарга Н.Энхбаяртай байгуулсан хамтран ажиллах гэрээний талаар ярих гэнэ. Намын даргынхаа тус гэнэтийн шийдвэрийг Нийслэлийн АН –ын гишүүд огт мэдээгүй бөгөөд даргынхаа гэнэтийн шийдвэрт ихээхэн цочирдож, бухимдцгааж байгаа ажээ. "Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдасан энэхүү гэрээг Засгийн газарт хамтарч байгаа "Шударга ёс" эсвэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч "хачир" дээрээ МАХН -тай далдуур улс төрийн тохиролцоо хийжээ гэж дүгнэхээр байна" хэмээн мэдэгдэлдээ тусгажээ. Удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно.
Сэтгэгдэл (9)