Улаанбаатар хотын цагдаагийн
газрын даргыг олон нийтийн санал асуулгатайгаар тодруулаад байгаа. Хотын
дарга Э.Бат-Үүлийн хувьд нийслэлчүүдийн сонгосон цагдаагийн дарга хэн
нэгэнд, эсвэл дарга сайддаа үйлчилдэг биш, ард түмэнд үйлчилдэг байх
болно гэдгийг онцолсон. Харин Ч.Болдбаатар “цагдаагийн ажлыг иргэд
дүгнэдэг болно би ард түмэнд үйлчилнэ. Эхний ээлжинд иргэдээр тухайн
цагдаагийн ажил үүргийг дүгнүүлдэг болно. Өөрөөр хэлбэл дуудлаганд очсон
цагдаа бүр иргэдээр ямар хэмжээнд үйлчилсэн болохоо дүгнүүлж байна
гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын бодлого шийдвэр, нийслэлийн Засаг
дарга, НИТХ-аас гаргаж байгаа эрхзүйн баримт бичгүүдэд нийслэлчүүдийнхээ
тайван байдлыг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэхэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллахад онцгойлон
анхаарч ажиллана” гэдгээ хэлсэн. Ийн анх удаа олон нийтийн санал
асуулгаар гарч ирсэн цагдаагийн даргын нийслэлчүүддээ өгсөн амлалтуудыг
танилцуулж байна.
1. “Олон нийтийн итгэлт түнш нь, ойр дотно хамгаалагч нь байна”.
2. “Би тусалж чадахгүй нь”, “Надад хамаагүй” гэдэг үгийг үйлчлүүлэгч маань биднээс сонсохгүй.
3. Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Үнэлгээний хуудас”-ыг бий болгон иргэдээс санал, хүсэлтийг нь авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.
4. Цагдаагийн байгууллага, албан хаагч нь иргэдээ сонсч, гомдол хүсэлтийн мөрөөр авсан арга хэмжээгээ иргэндээ эргэн шуурхай мэдэгддэг амьд тогтолцоог бий болноно.
5. Улаанбаатар хотын цагдаагийн газар нь иргэдэд үйлчлэх үүрэгтэйгээр байгуулагдсан болохоос иргэнээ айлгадаг газар биш.
6. Олон нийтийн санаачилгад “Эко цагдаа”, “Жуулчны цагдаа”, “Оюутан цагдаа”, “School police”-г бий болгох, үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
7. “Ухаалаг цагдаа” буу www.smartpolice.mn өргөдөл гомдлын цахим системийг нэвтрүүлж, иргэдээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр хүлээн авах, фэйсбүүк, твиттер зэрэг сошиал сүлжээ ашиглан хэрэглэгчдийн санал, шүүмжлэлд үнэлэлт, дүгнэлт хийх, үйл ажиллагаандаа тусгах хариу өгөх явцыг ил тод болгоно.
8.
Улаанбаатар хотыг соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх
зорилгоор хэрэгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсан
гадаад, дотоодын жуулчид нийслэл хотод аюулгүй зорчих, шаардлагатай
мэдээлэл, туслалцааг авах нөхцлийг бүрдүүлэхэд холбогдох
байгууллагуудтай хамтран ажиллана.
9. Нийслэл хотын гудамж, талбайд байрлуулсан хяналтын камеруудыг нэгтгэн “Камерын хяналтын төв”-г байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана.
10. Нийслэл хотын гудамж, талбайд байрлуусан хяналтын камеруудыг нэгтгэн “Камерын хяналтын төв”-г байгуулж, гэмт хэрэг, зөрчлөө урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох үндсэн чиг үүрэгтэйгээр ашиглана.
11. Алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг туслалцааг үе шаттайгаар ар хэмжээ авна.
12. Улирал бүр хотын иргэд, олон нийтэд ажлаа тайлагнана
13. Удирдах ажилтнуудын ажилдаа хандах хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, энэ талаар алба хаагчиддаа ойлгуулж ажиллана.
14. “Том болоод цагдаа болно” гэх мөрөөдөлтэй таван настай хүүгийн мөрөөдөл хорин нас хүрсэн ч өөрчлөгдөхгүй байх цагдаагийн тийм ирээдүйг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
15. Хотын соёлын зөрчлийн тухай журам боловсруулан батлуулж, мөрдүүлнэ.
16. “Найрсаг-Улаанбаатар Найрсаг цагдаа” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Цагдаа нарын харилцааны соёлын талаар мэдээллийг “Ухаалаг цагдаа” цахим системийг ашиглан авч, цагдаа нараа дүгнэж урамшуулах буюу хариуцлага тооцох ажлыг хэрэгжүүлнэ.
17. “Ачилтгүй өндөр торгууль”-ийн системийг ачигч машины одоогийн системтэй зэрэгцүүлэн нэвтрүүлж “Хуулийн тэгж үйлчлэх” зарчмыг хэрэгжүүлнэ.
18. Төв замын нэгдүгээр эгнээнд машин тавьсан тохиолдолд өндөр торгуулийн хуудас наах, баримтжуулах, урамшуулах системийг ахман настануудтай хамтран хэрэгжүүлнэ.
19. “Дугуй-Эрүүл мэнд-Түгжрэлгүй хөдөлгөөн” аянгы иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
20. Өөрийн Найман зорилт бүхий энэхүү мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгон хэрэгжүүлснээр нийслэл хотод амьдарч буй 8 настай балчираас 80 настай буурал хүртэл аюулгүй орчинд амьдарч чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Дашрамд хэлэхэд, Ч.Болдбаатар нь анх 17 насандаа Цагдаагийн дээд сургуульд элсэн орж 1993 онд цагдаагийн дэслэгч цолтойгоор Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч албан тушаалд томилогдсоноор ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байснаас хойш эдүгээ 21 дэх жилдээ төв, орон нутгийн цагдаагийн нэгжид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах ажилд зүтгэж байгаа аж.

Сэтгэгдэл (5)