Нийслэлийн засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу жил бүрийн 03 дугаар сарын 20-оос 04 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед Нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, 3 тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл хязгаарлалтанд хамрагдах гудамж зам нь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд хамаарна.
Иймд хүнд даацын ачааны автомашинтай иргэн, аж ахуйн нэгж байгууллага Та бүхнийг захирамжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулж байна.