Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид улсын нууц задруулсан хэргээр төрийн тусгай албаны арав гаруй алба хаагчийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгаас тодруулахад “Улсын нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй. Нийслэлийн прокурорын газраас энэ төрлийн 10 гаруй хэрэгт хяналт тавьж байгаа” гэлээ.
Б.Чимэг