УИХ –ын чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн хуулийг хэлэлцэж байна. Ерөнхий сайдын танилцуулсан төсвийн тухай хуультай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ –ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өнөөдөр улс орны эдийн засаг үнэхээр хүнд байдалд оржээ. УИХ –ын танхим, телевизийн сувгаар амьдрал сайхан байна гэх юм. Яг үнэндээ амьдрал хүнд байна. Тэрийг та бүхэн минь үзэх хэрэгтэй. Ард түмэнд худлаа мэдээлэл өгч болохгүй. Хөрөнгө оруулалт хийгдэхээ огт болилоо. Гишүүд төсвийн тухай ирүүлсэн материал дээрээс өөрийнхөө аймгуудын асуудлыг хараад, яриад байна. Ирэх оны төсөлд Хэнтий аймагт нийт 19 арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж оруулжээ. Энэ дунд ганцхан барилгын материалын лабортори байгуулах гэдэг нь л шинэ зүйл. Бусад нь бүгд өнгөрсөн жилүүдэд хийгдээд эхэлсэн арга хэмжээ байна. Та нар яасан айхтар зальтай юм бэ. Эцэст нь энэ чинь үнэнд гүйцэгддэг байхгүй юу. Биеийн тамир спортын төсөв хангалтгүй байна. Азийн наадамд ямар үйл явдал боллоо. Латин Амеркид болох олимпийн наадамд ийм байдалтай орвол амжилт гаргахгүй. Нийслэлийн захын гэр хорооолол шиг хэцүү амьдралтай газар алга. Тэнд зам алга, гэрэл алга, хог нь овоорчихсон байна. Бодитой зүйл хийгээчээ.

Сэтгэгдэл (14)