Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат бүтцийн өөрчлөлтөөр Н.Алтанхуягийн засгаас гарч “Жийгдэж” буй хүмүүсийн нэг. Гэсэн хэдий ч тэр Засгийн газрын үйл ажиллаагааны талаар шулуухан хэрнээ хатуухан үгийг хааяа нэг ч болов хэлж суусан цөөхөн хүмүүсийн нэг. Түүгээр ч барахгүй өөрийн ажиллаж буй салбарын сайдтайгаа хүртэл бодлогын тал дээр маргалдсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн турш ярьж, хэлж, маргалдаж, сануулж, ирсэн О.Чулуунбатын эдийн засгийн прогнозууд өнөөдөр Монголын эдийн засагт биелэлээ олж эхлээд байна гэлтэй.
Тэгвэл ойрын үед хэсэг чимээгүй байсан О.Чулуунбатын нэгэн хэвлэл ярилцлага өгсөн нь олны анхааралыг ихэд татаж байна. Тэрээр ярилцлагадаа АН, МАХН хоёр 2024 он хүртэл хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан байдлыг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ. О.Чулуунбат хэлэхдээ “Дэлхийн туршлагыг харахад улс төрийн намууд нэг сонгуулийн хугацаанд л хамтарч ажиллаад тэр үр дүнгээ дараагийн сонгуулиар шалгуулдаг. Харин арван жил хамтран ажилладаг улс төрийн хүчин гэж хаана ч байдаггүй. Хувийн компаниуд арван жилийн гэрээ хийж болдог практиктай шүү дээ. Үүнийг манай хоёр дарга мэдээгүй юм болов уу. Хэрвээ 2016 оны сонгуульд ард түмэн өөр сонголт хийх юм бол тэртэй тэргүй хоёр намын дарга хариуцлага хүлээж шинэ удирдлагад эрх мэдэл шилжинэ шүү дээ” гэжээ. Түүний үг яах аргагүй үнэн юм. Манай түүхэнд лав сонгуулийн дөрвөн жилийн дотор л хамтарч ажиллаж байсан тохиолдлууд бий. О.Чулуунбат “ДНБ жилийн зургаа юм уу, 13 хувийн өсөлттэй байна гэдэг бол бид нэг алхам ухарч байгаагийн илрэл. Үнэндээ үүнээс инфляциа хасвал бидэнд ямар ч өсөлт харагдахгүй байна. Уг нь гадаад орчин сайн байгаа нөхцөл эдийн засаг сайжрахгүй байна гэдэг бол бидний чадваргүйн гай. Дэлхийн хоёр том зах зээлийн төв болсон орнуудын Ерөнхийлөгч ирээд “Та нарын хүсч хүлээгээд байгаа төслүүдийг хэрэгжүүлье” гэж хэлээд явлаа. Гэтэл бид явсных нь дараа дотроо хэл амаа ололцохгүй, бужигнаад байгаа нь ажиллаж чадахгүй гэдгээ л баталж байна” гэжээ. Шинэчлэлийн засгийн газрын хийсэн хамгийн зоригтой шийдвэр бол олон улсын зах зээлд бонд гаргах байлаа. Ерөнхий сайд өөрийн санасандаа хүрч “Самурай”, “Чингис” гэх хоёр ч бондын мөнгийг эдийн засагтаа татаж чадсан. Харамсалтай нь эдийн засаг сайжирсангүй. Харин ч бүр эсрэгээрээ доройтсон. Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд үргэлжлүүлэн засгийн газраас авсан бондын талаар “Чингис бонд бол маш хатуу нөхцөлтэйг санах хэрэгтэй. Үүнийг төлөхгүй бол бид шууд гараа мушгиулна. Цалин тэтгэвэрээ хасч өрөө төл гэдэг шаардлагыг тавина. Үгүй гэвэл Монгол улсын бүх өмчийг дэлхийн дуртай газар нь барьцаална. Монголын валютын нөөцийг дуртай газар нь барьцаална. Ийм л хатуу нөхцөлтэй шүү дээ” гэсэн байна. Хэрэв түүний хэлсэнээр уг бондуудын мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл манай улсын эдийн засагт жинхэнэ сүйрэл ирнэ.
Өнөөдрийн ийм нөхцөл байдлыг үүсгэж, эдийн засгийн хямралыг зогсоож чадахгүй байгаа засгийн газар болон Эдийн засгийн хөгжлийн яамны бодлогын талаар “Өнгөрсөн хугацаанд манай яам макро биш микро асуудлын араас хөөцөлдсөн нь үнэн. Үүний үр дүнд ч улс төрийн шийдвэр гаргаж байх шиг байна. Хар л даа, таван мянган машин явдаг замаа засахгүй хэрнээ өдөрт тавхан машин явдаг газар үнэтэй засмал тавьж байна. Ийм хөрөнгө оруулалтай байхаар чинь эдийн засгийн үр дүн муу байлгүй яахав дээ” гэсэн юм.

Сэтгэгдэл (19)