Судлаач Пиотр Наскреки томхон шувууг ч иддэг дэлхийн хамгийн том аалзтай хэдэн жилийн өмнө тааралджээ. Харин тэрээр энэхүү аймшигтай адал явдлынхаа тухай энэ сард блогтоо бичсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Харвардын их сургуулийн амьтан судлалын музейн шавьж судлаач, зурагчнаар ажилладаг Наскреки Гуяанагийн ойд судалгаа хийж яваад дэлхийн хамгийн том аалзтай таарчээ. Тэрээр аалзны хөлийн чимээг сонсоод жижиг уутат амьтан эсвэл харх байна гэж бодсон аж. Харин тэр сайтар харсны эцэст энэ бол дэлхийн хамгийн том, хамгийн үсэрхэг, аймшигтай аалз байсныг ойлгожээ.
Тарантула аалзны ангид багтдаг аварга аалзны хөл 30 см орчим урттай байсан бол жин нь ойролцоогоор бяцхан гөлөгтэй дүйцэхүйц харагдсан байна.
Аалз хойд хөлнүүдээрээ хэвлийн хөндийгөө илж байсныг хараад тэрээр ямар өхөөрдөм авир гаргаваа хэмээн боджээ. Харин аалзны үсний бяцхан хэсэг нүдэнд нь торсноор энэ мэдрэмж алга болж, олон өдрийн турш загатнаж, нулимс гоожсон гэнэ. Шувуу, жижиг мэрэгчээр хооллодог энэхүү аварга аалзны хор азаар хүний аминд хүрдэггүй байна. Гэхдээ хүнд аюул учруулдаг тул хол байхыг сануулж байгаа юм.
Дэлхийн хамгийн том аалзны зургуудыг судлаач Пиотр Наскреки хэрхэн дарсныг үзнэ үү.

Д.Идэр

Сэтгэгдэл (3)