Нэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар зэрэг хэд, хэдэн сумын газар нутаг бүхэлдээ шатчихаж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын Тариа бригад, Эрдэнэцагаан сумын Ац, Дэлийн гол, Өгөөмөр, Хөлийн толгод, Гурван шанд, Далантав, Сэнж мандалын хөндий, Зүүн нүхт, Буян-өндөр, Сайхан Уул гээд бараг бүх газар түймэрт автсан гэх мэдээлэл байна. Мөн олон айл гэр орон, мал идээгээ галд алджээ. Цаашилбал бага насны хүүхэд галд өртөж аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүхбаатар сумын уяач Ө.Хангай гэхэд л галд хоёр гэрээсээ гадна мал хөрөнгөө тэр чигээр нь алдаж ганц дээлээ нөмөрч үлджээ. Харин цөөхөн хэдэн малтай үлдсэн айл нь малаа бэлчээрлүүлэх газаргүй болж. Учир нь малын бэлчээрүүд бүхэлдээ шатсан байна. Адаглаж хамар хатгах өвс тэдэнд алга. Иргэд бэлчээртэй газар руу нүүх гээд ч боломжгүй байгаа гэнэ.
Гал алдсан компани нь Сүхбаатар сумын Тариа бригадаас хойш орших Уушгийн талбайд рапс тариалсан байна. Тэгээд малд хортой гэх рапсынхаа ишийг шатааж байгаад гал алдсан аж. Тариа бригадын иргэдийн хэлж буйгаар тус компани нь Уушгийн талбайн 5000 га-д тариа тарьсан гэнэ. Мөн ижил 5000 га газарт нь рапс тариалах зөвшөөрлийг хүсчээ. Харин сумын удирдлагууд тус компанид зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн дээрх 5000 га газарт рапс тариалсан байна.
Уг нь сумын удирдлагууд тус газрыг дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөж байжээ. Тэгтэл дээрх компани “том толгой” гаргаж зөвшөөрөлгүй рапс тариалсаны үр уршигийн үрээр өнөөдөр олон айлыг гэр орон эд, хөрөнгөөс нь салгалаа. Нөгөөтэйгүүр рапс тариалсан газрын хөрс нь үржил шимгүй болдог учраас дахин ашиглагддаггүй гэж нутгийн иргэд хэлж байна. Малчид хэлэхдээ “Рапс тарьсан газрыг дахин ашиглах боломжгүй байдаг. Хятад үрийн рапс тарихад гурван жилийн дараа гэхэд л энэ газар ашиглагдахгүй болно. Тэгтэл дээрх компани өөрсдийнхөө газарт рапсаа тариалаагүй мөртлөө бусдын дуудлага худалдаагаар зарах гэж байсан газарт зөвшөөрөлгүй рапс тариалаад түүнийгээ шатаах гэж байгаад олон айлыг хоморгож орхилоо” гэв.
Гэтэл хэргийн эзэн компанийн нэрийг Сүхбаатар сумын засаг дарга олон нийтэд зарлахаас цааргалаад сууж байна. Ер нь тус компанийн мэдээлэл тас нуугдмал байдалтай байгаа бөгөөд нутгийн малчид ямар нэртэй компани ирээд рапс болон тариа тариалсаныг огт мэддэггүй байна. Харин нэрийг нь мэдэж буй Сүхбаатар сумын засаг дарга компанийн нэрийг олон нийтэд зарлахаас татгалзаж буй нь тус компанийн нөлөөнд оров уу гэх хардлагад хүргэж байгааг нуух юун.
Ямартай ч сумын засаг дарга “Бид нөгөө компанидаа нэрийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлалаа шүү” гэж мэдэгдэж байж болно гэсэн тайлбарыг хийж байна.
Юу ч болсон өнөөдөр том “толгой”-той тус компанийн үрээр хоёр ч сумын газар нутаг бүхэлдээ шатаж цаашилбал олон айл мал идээ, гэр орноо галд алдаад байна. Бид галд хохирсон хохирогчтой холбогдож энэ талаар тодруулахад “Онцгой байдлынхан энэ хавиар явж л байна. Гэхдээ иргэдтэй уулзаж барьсан зүйл алга. Бид яаралтай хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Түймэрт өртсөн бэлчээрийн нөхөн төлбөр гээд 1-3 сая төгрөгийг өгдөг гэнэ. Тэр бол бидэнд хамаагүй. Хамгийн гол нь гал алдсан компани биднийг гэр оронтой болгох ёстой. Бид бол малаа нэхэхгүй байгаа. Монгол хүний зан гэж байна. Бусад айлууд маш хүнд нөхцөлд байхад бид малаа идээ гэж хэлээд яахав. Хамгийн гол нь гэр оронтой болгож өгмөөр байна” гэсэн юм.
Одоо ч галыг бүрэн унтрааж дуусаагүй бөгөөд унтраасны дараа ОБГ-аас гардаг албан ёсны дүгнэлтүүд гарах нь тодорхой. Гэхдээ дээрх компанийг гал алдсаныг нь олон хүн мэдэж байгаа учир хэргийн эзэн тодорхой болсон гэсэн үг. Гэтэл хөхөө өвлөөр хөдсөн дээлнээс өөр зүйлгүй үлдсэн иргэдийн хохирлыг яаралтай барагдуулах тал дээр Сүхбаатар сумын удирдлагууд ажиллах ёстой байдал буруутай компанийн нэрийг нууцалж буй нь ямар учиртай вэ? Мөн бусдын газар нутаг дээр дураараа рапс тарьчихаад түүнийгээ өчнөөн айлын гэр орон мал идээтэй хамт шатаасан компанийн нэрийн ард хэн байна вэ?
Бид тус компанийн нэрийг удахгүй ил болгож олон нийтэд зарлах болно.
Т.Энхэлээ

Сэтгэгдэл (1)