Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэд Засгийн газарт хамтрахаас гадна ирэх сонгуулиар хамтарч ажиллахаа энэхүү гэрээгээр баталгаажуулж гарын үсэг зурсан юм. Уг асуудал нь АН-ын гишүүдийн шүүмжлэлийг нилээн дагуулаад байгаа. Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон ҮЗХ-ны гишүүд Ерөнхий сайдын уг үйлдлийг хууль зөрчсөн гэж үзээд түүнийг огцрохыг шаардаад байгаа юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татаад байна.
Тэрбээр “АН-ынхан маргаантай асуудлаа нам дотроо яриач. Бид нарыг хөлдөө чирээд байх юм. Уг гэрээнээс болж МАХН-ны нэр ч мөн давхар яригдаж байна. Тийм учраас АН-ынхан манай намын даргаас уучлал гуйх ёстой. Ер нь гэрээг намын даргатай нь хийх ёстой биз дээ” гэв.
О.Баасанхүүгийн байр суурь бол МАХН-ынх гэж хэлж болно. Ямартай ч тэрбээр энэ үгээрээ намын удирдлагуудынхаа хэлэх гэж буй үгийг дамжуулсан байж болох юм.
О.Баасанхүүгийн байр суурь бол МАХН-ынх гэж хэлж болно. Ямартай ч тэрбээр энэ үгээрээ намын удирдлагуудынхаа хэлэх гэж буй үгийг дамжуулсан байж болох юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (49)