"Дижитал" хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүхээс өчигдөр цагаатгажээ. Тэрбээр анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард 3.5 жилийн ял сонссон юм. Харин давж заалдах шатны шүүгчид түүний хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ. Ш.Батбаяр өнгөрсөн оны гуравдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдахдаа хорих ангийн өрөөнд гал гаргасан хэрэгт татагдсан юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)