Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн биеийн байдал муудлаа. Тэрээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа бөгөөд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байна. Хуурай өлсгөлөн зарласнаас болж бие нь муудсан тул хорих ангийн эмч нар үзлэг хийсэн байна. Үзлэгээр цус нь өтгөрч, цус бүлэлгүй болсон, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс хорих ангийн эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэсэн боловч АТГ-ын байцаагч нар хариу өгөөгүй байна. Хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй бол бие нь улам муудаж, амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум завшсан хэргээр саатуулаад байгаа юм.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум завшсан хэргээр саатуулаад байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (19)