Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар уг асуудлыг хойшлууллаа.
"Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ "УИХ төсөвөө батлаагүй байна. Мөн яамдуудын бүтцээ эцсийн байдлаар хэлэлцэж шийдээгүй. Энэ мэт шийдвэрлээгүй олон асуудал байхад гэнэт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярих нь дарааллын хувьд боломгүй санагдаж байна. Тиймээс манай бүлэг завсарлага авч байна" гэв.
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өмнөх долоо хоногт өргөн барьсан билээ. Тус бүлэг Ерөнхий сайдыг хариуцлагагүй ажиллаж эдийн засгийг бүхий л үзүүлэлтүүдийг унагаж мөн ард түмний амьдралыг доройтуулсан гэж байгаа юм.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)