Азербайжан улсын Габала хотод дэлхийн буудлагын цомын финалын тэмцээн энэ сарын 22-27 ний өдрүүдэд болно. Уг тэмцээнд оролцохоор манай улсаас МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар өчигдөр тус улсыг зорьсон. О.Гүндэгмаа маргааш буюу энэ сарын 23-ны өдөр 25 метрийн спорт гар буунд, О.Янжинлхам 26-ны өдөр 50 метрийн 3-н байдлаас буудах урт бууны дасгалд тус тус буудаж онч мэргэнээ сорих юм.