АНУ-Япон улсууд хамтран ирэх сард Батлан хамгаалахын салбараа бэхжүүлэх зорилгоор цэргийн сургуулилтыг эхлүүлэхээр болжээ. “Хурц сэлэм” хэмээх нууц нэртэй цэргийн сургуулилт ирэх арваннэгдүгээр сарын 8-19-ний өдрүүдэд, Японы Кьюшу арал дээр үргэлжилнэ. Энэ сургуулилтад Японы зэвсэгт хүчний 30 гаруй мянган цэрэг, АНУ-ын 10 мянган цэрэг оролцох юм байна. АНУ-ын Номхон далайн агаарын хүчний 7-р усан флотод Японы талаас 25 байлдааны усан онгоц, 260 агаарын хөлөг илгээсэн юм.
Сэтгэгдэл (2)