Өчигдөр БГД-ийн 20-р хороо “GanBros” ХХК-ийн ажилтан хөрөө раманд гараа таслууллаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад тус газарт ажилладаг БГД-ийн 7-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй А гэгч нь ажлын байрандаа хөрөө раманд баруун гарын шөрмөсөө тасдуулсан байжээ. Одоо тэрбээр ГССҮТ-ийн саврууны тасагт эмчлүүлж байгаа юм байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өмнө нь ч бас үйлдвэрлэлийн ослоос болж залуучууд эд эрхтэнээсээ салсан хэргүүд цөөнгүй бүртгэгдэж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/