Гераклэйон буюу Тонис нэртэй эртний Египетийн хотыг орчин үеийн далайн эргийн шугамаас олсон тухай гайхалтай мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Энэхүү хот хэдэн зуун жилийн өмнө домог мэт алга болсон бөгөөд Египетийн иргэдийн дунд аман зохиол мэт яригддаг байсан аж.
Архелогичдын багийнхны нээсэн Гераклэйон хотын олдворуудыг алдаршуулж буй өөр нэгэн зүйл нь 64 эртний усан онгоцыг олсон явдал юм. Энэ бол нэг цэгээс олсон хамгийн олон тооны, хамгийн том олдвор байх болно хэмээн судлаачид мэдээлж байна. Мөн эдгээр онгоцуудаас гадна 700 гаруй зангуй далайн ёроолд хамт байсан тул усан онгоц нэмэгдэн олдож магадгүй хэмээн таамаглаж байна.
Мөн алт, мөнгөн эдлэлүүд, Гераклэйон хотын хааны угсааныхны хөшөө зэрэг олон гайхалтай судлагдахуунуудыг усан доороос гаргаж байна. Гераклэйон хот нь одоогоос 1500 гаруй жилийн өмнө оршиж байсан Египетийн болон дэлхийн хамгийн баян бөгөөд хөгжингүй хотуудын нэг байжээ.
Гераклэйон хотын олдворуудын зарим зургуудыг үзнэ үү.

Д.Идэр

Сэтгэгдэл (2)