Google компани нь “Street View” зураглал болон Google соёлын хүрээлэн, монголчууд ба дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдын Монгол улсыг үзэх, судлах аргыг өөрчлөх шинэ санааг манай улсад нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахаар болсон. Энэхүү арга хэмжээнд өнөөдөр УИХ –ын дарга З.Энхболд оролцож үг хэлжээ. Мөн өнөөдрөөс НЗДТГ -ын лац болон тусгай камераар тоноглогдсон Google-ийн машинууд Улаанбаатар хот, хөдөө орон нутаг гээд орон даяар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн түвшний гэрэл зургийг авахаар явж эхлэх гэж байна. Өнгөрсөн зургадугаар сард авсан зураглалуудыг өнөөдөр дэлхий нийтэд цацаж байгаа ажээ.
Түүнчлэн Google нь Монгол улсын хамгийн их ач холбогдолтой 3 музейн болон соёлын хүрээлэн хоорондын түншлэлийг зарласан байна. Үүнд Монгол улсын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богдхааны ордон музей зэрэг багтжээ. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан олон нийтийн бодлогын Ерөнхий захирал Сузан Пойнтер нар болон албаны бусад төлөөлөгчид оролцов