Үдээс хойш хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсөв, түүнийг дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байлаа. Гэвч хэлэлцэх асуудлаа баталж чадсангүй хуралдаан өндөрлөлөө. Ийнхүү хэлэлцэх асуудал байнгын хороогоор батлагдаагүй нь олонхийн гишүүдийн нэлээд нь хуралдаанд ирээгүйтэй холбоотой аж. Ингэснээр ирэх оны төсвийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадахгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, чуулган эхлэхээс өмнө маргааш байнгын хороог дахин йхуралдуулж байж чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг оруулах бололтой. Нөгөө талаас цаг алдахгүй хэлэлцэх ёстой төсвийн төсөл байнгын хорооны босго давж чадалгүй сунжрах төлөвтэй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)