Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж, гүнж Кейт Миддилтон өчигдөр Лондон хотын Үндэсний түүхийн музейн нээлтэд ханхүү Уильямын хамтаар оролцжээ. Нээлтийн арга хэмжээнд гүнжтэн “Chanel” брэндийн усан цэнхэр өнгийн даашинз өмссөн байжээ. Даашинзны цаанаас түүний жирэмсэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан ч тэрбээр хэвлэлийнхэнд музейн талаар яриа өгч байхдаа өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлсэн байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Кейт Миддилтон 13 долоо хоногтой” гэв.
Сэтгэгдэл (1)