2014.10.23, Пүрэв гараг / Билгийн тооллын: 30
Намрын дунд харагчин тахиа сар
Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр
Аргын тооллын: 2014.10.23, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.46-18.05
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.