“Эбола” вирусыг дарах нөлөөтэй байж магадгүй вакцинуудыг ирэх хоёр долоо хоногийн дотор хүнд туршиж эхлэх төлөвтэй байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын Эрүүл мэндийн системүүд, шинэчлэлт хариуцсан туслах Мари Поль мэдэгдлээ.
Клиникийн туршилтыг “хоёр долоо хоногийн дотор” хийж эхлэх бөгөөд туршилт зургаан сараас нэг жилийн хугацаа авах төлөвтэй байна гэж тэрбээр хэлсэн юм.
Одоогийн байдлаар, “Эбола”-гийн баталгаатай эм тариа, вакцин байхгүй байгаа ч ОХУ, Их Британи, АНУ, Япон болон Канад нэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна.
Энэ оны хоёрдугаар сард “Эбола” Гвинейд тархаж эхлэн, Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал руу хүрээгээ тэлсэн юм. Гэхдээ Сенегал, Нигери хоёр“Эбола”-г бүрэн дарж чадсаныг ДЭМБ саяхан зарласан билээ. Баруун Африкаас өөр улс, бүс нутагт “Эбола”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол мөн бүртгэгдсэн юм.