Монголын Залуучуудын Холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
“Нарантээл” ХХК-тай хамтран "Номоор нээе" төсөл хэрэгжүүлэхээр болсоныг
бид мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл “Номоор нээе” төслөөр овсгоотой
хоригдлууд ялаа арван хоногоор ч болов хөнгөрүүлээд авна гэсэн үг.
Хорих ангид хүмүүжигч ном уншиж шагналын хоног тооцуулах ардчилсан, хүмүүнлэг, иргэний төсөл гэдгийг зохион байгуулагчид нь ч онцолж байсан. Тодруулбал, нэг ном уншиж эдлэх ялын хоногоосоо 5 хоногийг хасах буюу нэг сард 2 ном уншиж нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд шагналын хоног олгох аж. Улсын хэмжээнд 6000 гаруй хүн ял эдэлж байна. Тэдний олонх нь буюу 90 гаруй хувь нь бичиг үсгийн боловсролтой залуучууд учир дээрх төсөл бодитой үр дүн өгнө гэж санаачлагчид үзэж байгаа юм. Одоогоор төслийн эхний үе шат эхэлсэн бөгөөд төслийн эхний шатанд номын нэрсийг гаргах, шалгалтын тест боловсруулах, хандив цуглуулах ажил хийгдэх юм байна. Харин ирэх арваннэгдүгээр сард номын нэрсийн жагсаалт, шалгалтын тестийг ШШГЕГ-т хүлээлгэн өгөх юм байна. Төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдана. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх боломжтой хэмээн тооцоолжээ.
Ер
нь аливаа улс оронд хоригдлуудын ялыг хөнгөвчлөх зорилготой янз бүрийн
хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тухайлбал, хоригдлууд нийгмийн
сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийж ялаа хөнгөлүүлж болно. Өөрөөр
хэлбэл, хоригдох хугацаандаа ажил хийж олсон мөнгөө нийгмийн сайн
сайханд зориулж хандив өргөх, эсвэл өвчтэй хүүхдүүдэд цалингаа хандивлах
зэрэг сайн үйлсийг хийсэн хоригдлуудын ялыг хөнгөвчилдөг улс байдаг
байна. Харин зарим улсад хоригдлууд өөрөө хэрхэн хүмүүжиж байгаагаа, мөн
хийсэн гэм нүглээ хэрхэн ухаарч буйгаа эссэгээр, нийтлэлээр бичиж
бусдад сургамжилж ялаа хөнгөрүүлдэг жишээтэй. Бразилд л гэхэд манайд
хэрэгжүүлэх гэж байгаа ном унших аргыг шоронгуудад ашигладаг гэж байгаа.
Тэгэхээр ямар ч улс оронд хоригдлуудын ялыг хөнгөрүүлэх асуудлыг бодолцох хэрэгтэй. Манай улсад ч ийм төрлийн ажлыг зохион байгуулах гэж байгаа нь зөв ч, нийгмийн олонх масс ном уншиж ял хөнгөрүүлэх төслийг илүү боловсронгуй болгох тал дээр ажиллах хэрэгтэйг зөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд санаатайгаар хүний аминд хүрсэн, санаатайгаар хүчингийн хэрэг үйлдсэн зэрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг энэ төсөлд хамрагдах ёсгүй гэж байгаа юм. Магадгүй хүүхдээ, эхнэрээ, найзаа тэдний гарт санаатайгаар алдсан хэн нэгэн ном уншиж ялаа хөнгөрүүлэх талаар сэтгэл нь өвдчихсөн ч сууж байх магадлалтай юм. Учир нь "гашуун" зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс тухайн ялтныг хэзээ гарч ирэх бол, дахин манай гэр бүлд гэм хор үйлдэх вий гэхээс айж явдаг нь нууц биш юм.
Хорих ангид хүмүүжигч ном уншиж шагналын хоног тооцуулах ардчилсан, хүмүүнлэг, иргэний төсөл гэдгийг зохион байгуулагчид нь ч онцолж байсан. Тодруулбал, нэг ном уншиж эдлэх ялын хоногоосоо 5 хоногийг хасах буюу нэг сард 2 ном уншиж нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд шагналын хоног олгох аж. Улсын хэмжээнд 6000 гаруй хүн ял эдэлж байна. Тэдний олонх нь буюу 90 гаруй хувь нь бичиг үсгийн боловсролтой залуучууд учир дээрх төсөл бодитой үр дүн өгнө гэж санаачлагчид үзэж байгаа юм. Одоогоор төслийн эхний үе шат эхэлсэн бөгөөд төслийн эхний шатанд номын нэрсийг гаргах, шалгалтын тест боловсруулах, хандив цуглуулах ажил хийгдэх юм байна. Харин ирэх арваннэгдүгээр сард номын нэрсийн жагсаалт, шалгалтын тестийг ШШГЕГ-т хүлээлгэн өгөх юм байна. Төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдана. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх боломжтой хэмээн тооцоолжээ.
Ялтнуудыг ялгаж "Номоор нээе" төсөлд хамруулах хэрэгтэй гэцгээж байна
Юутай
ч хоригдлуудыг ном уншиж ял хөнгөлөх төслийг зарим хүмүүс дэмжиж байгаа
ч нөгөө хэсэг нь учир дутагдалтай гэж үзэж байгаа юм. Мэдээж ном
уншсанаар хүмүүжил олгоно гэж дэмжиж байгаа хэсэг нь үзэж байгаа ч нөгөө
хэсэг нь зөвхөн ном уншсанаар тухайн хоригдлуудын сэтгэлзүй
өөрчлөгдчихгүй. Хүн амины хэрэгтэн, эсвэл хүчингийн хэрэгтнүүд ном уншиж
ялаа багасгана гэхээр бухимдаж байна. Харин биеэ хамгаалахын тулд,
нөхрийнхөө дарамтаас болоод аминд нь хүрчихсэн зуу, зуун ял эдэлж буй
эмэгтэйчүүдэд энэ төслөө хэрэгжүүлвэл илүү дээр. Мөн амьдралын
шаардлагаар, эцэг эхийн хүмүүжил муугаас гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд ном
уншиж ялаа хөнгөрүүлвэл зөв зохистой зүйл болно. Тиймээс ялтануудыг
ялгаж уг хөтөлбөрт хамруулах хэрэгтэй гэсэн иргэд цөөнгүй байгаа юм.Тэгэхээр ямар ч улс оронд хоригдлуудын ялыг хөнгөрүүлэх асуудлыг бодолцох хэрэгтэй. Манай улсад ч ийм төрлийн ажлыг зохион байгуулах гэж байгаа нь зөв ч, нийгмийн олонх масс ном уншиж ял хөнгөрүүлэх төслийг илүү боловсронгуй болгох тал дээр ажиллах хэрэгтэйг зөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд санаатайгаар хүний аминд хүрсэн, санаатайгаар хүчингийн хэрэг үйлдсэн зэрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг энэ төсөлд хамрагдах ёсгүй гэж байгаа юм. Магадгүй хүүхдээ, эхнэрээ, найзаа тэдний гарт санаатайгаар алдсан хэн нэгэн ном уншиж ялаа хөнгөрүүлэх талаар сэтгэл нь өвдчихсөн ч сууж байх магадлалтай юм. Учир нь "гашуун" зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс тухайн ялтныг хэзээ гарч ирэх бол, дахин манай гэр бүлд гэм хор үйлдэх вий гэхээс айж явдаг нь нууц биш юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (16)